Skip to content

Invictus Global Schoolhouse,
Маргаашийн сургалтын орчин.

invictusicon

Invictus Global Schoolhouse

Invictus Global Schoolhouse нь сургалтын уян хатан технологи болон дата аналитикийн дэвшилтэт чадавхыг ашиглан хувь хүнд нийцсэн боловсролыг хөгжүүлж, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулдаг. Cambridge A-level curriculum-ыг ашиглан манай боловсролын мэргэжилтнүүд сурагчдын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн хичээнгүйлэн тохируулж, сайжруулсан. IGS нь сурагч бүрийг их сургуульд, цаашлаад дараа дараагийн аялалд бэлтгэх сургалтын найдвартай, өвөрмөц арга зам юм.

Sing-Ed Global Schoolhouse Pte Ltd (Sing-Ed Global)-ын харьяаны IGS нь Сингапур, Камбож, Хонг Конг, Малайз, БНХАУ-д газарзүйн байрлалтай дэлхийн сургуулиудын сүлжээний нэг хэсэг билээ.

Хувь хүнд нийцүүлсэн ухаалаг сургалт

Invictus Global Schoolhouse (IGS) нь Сингапур багш нарын боловсруулж, заадаг хосолсон сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Хичээлүүд нь цахим орчинд бие даан сурах, багшаар чиглүүлэн сурах хэв маягийг хослуулсан байдаг ба шаардлагатай тохиолдолд сурагчидтай зөвлөж, удирдамж өгдөг. Ихэнх хичээл нь цахимаар явагддаг. Шууд синхрон хэлбэрээр болон синхрон бус хэлбэрээр ордог. Синхрон бус хичээлд урьдаар бичсэн видео, сургалтын дасгал ажил, асуулт хариулт багтдаг. Синхрон хичээлд Сингапур багш нар шууд холбогдон сурагчидтай харилцаж, хичээлээ ордог.

Яагаад биднийг
сонгох вэ

Дэлхий нийтэд зориулж Сингапурт хөгжүүлсэн уг хөтөлбөрийг

Дэлхийн жишигт нийцсэн боловсролын системийн туршлагатай багш нар, сургалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүд, боловсролын зөвлөх нар боловсруулсан. Тэд Сингапурын тэргүүлэх боловсролын байгууллагууд болон Сингапурын Боловсролын яаманд удирдах албан тушаал хашиж байсан. Тэд сурагчдад дэлхийн TIMSS (Олон улсын математик, шинжлэх ухааны судалгааны чиг хандлага) болон PISA (Олон улсын оюутны үнэлгээний хөтөлбөр)-ны өндөр авахад тусалдаг.

Хиймэл оюун ухаанаар сайжруулсан

Манай хиймэл оюун ухаанаар сайжруулсан датанд суурилсан сургалт, үнэлгээний платформ нь сурагч бүр өөрийн чадавхаас давж, өөрийн зохих бүсдээ амжилттай хөгжих боломжийг олгодог. Энэ нь тэнд сурч, ахин дэвшихэд шаардлагатай итгэлийг олж авахад тусалдаг.

Сурган хүмүүжүүлэгчийг чадваржуулах

Манай Ухаалаг ангийн самбар (ICD) нь сурагч бүрд нийцсэн сургалт явуулахад туслах баялаг датагаар багш нарыг хангадаг. Одоогийн болон түүхэн датаг ашиглан багш нар сурагч тус бүрийн ахиц дэвшлийг хянаж, урьдчилан таамаглах боломжтой. Ингэснээр сурагчид амжилттай суралцах боломжийг нээж өгч, эрт суралцах, зан үйлийн оролцоог хангахад тусалдаг.

Дэлхийн сүлжээ

Invictus Global Schoolhouse (IGS)-ын гишүүний хувьд та дэлхий даяарх түншүүд болон суралцагчдын нэгдсэн сүлжээнд нэвтрэх боломжтой болно. Манай одоогийн болон дэлхийн түншүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдох эсвэл манай борлуулалтын багтай холбогдож болно.

Програмууд

IGS Их сургуульд бэлдэх 3 жилийн хөтөлбөр

1 дэх жил

Бүх боломжит сургамжуудыг авах:

  • Математик (Гүнзгийрүүлсэн математик багтана)
  • Шинжлэх ухааны суурь хичээл (Биологи, Хими, Физик)
  •  Англи хэлний гүүр хөтөлбөр (Академик бичвэрт зориулсан Англи хэл – Ярих, Сонсох, Унших, Бичих)

2 дахь жил

Дараах хослолоор аль нэгийг сонгох:

  • Математик + Гүнзгийрүүлсэн математик +  Шинжлэх ухааны 2 хичээл, ЭСВЭЛ
  • Математик + Шинжлэх ухааны 3 хичээл
  • Шинжлэх ухааны мэдлэг тэлэх хичээл & IELTS-д бэлтгэл

3 дахь жил

Бүх боломжит сургамжуудыг авах:

  • Математик (Гүнзгийрүүлсэн математик багтана)
  • Шинжлэх ухааны суурь хичээл (Биологи, Хими, Физик)
  •  Англи хэлний гүүр хөтөлбөр (Академик бичвэрт зориулсан Англи хэл – Ярих, Сонсох, Унших, Бичих)

Хичээл сонгох, суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн их сургуулийн системчилсэн, нэгдсэн удирдамж, зөвлөгөө

Англи Хэлний Яриа
(English Literacy)

Бид дөрөв түвшинд үндсэн англи хэлний
программыг санал болгож байна:

CEFR A2 Базаар Англи Хэл
CEFR B1 Дундаж Англи Хэл
CEFR B2 Дээд Дундаж Англи Хэл
CEFR C1 Өргөн Англи Хэл

Англи хэлний гүүр хөтөлбөр

Англи хэл бол боловсрол, ажлын байранд хөтлөх гүүр гэж IGS үздэг.  Бид таны англи хэлний түвшнийг хоёр, гурав дахь жилээс ахиулж, шинжлэх ухааны мэдлэгтэй болох, академик бичвэрийн ур чадварыг сайжруулахад анхаарна. Манай 3 жилийн англи хэлний хөтөлбөр нь таныг их дээд сургуульд элсэн ороход шаардагдах англи хэлний мэдлэгийн стандартад хүргэхийн тулд IELTS-ийн шалгалтад бэлтгэх болно.

1 ДЭХ ЖИЛ ГҮҮР БОЛОХ

Англи хэлний гол 4 ур чадвар болох унших, ярих, сонсох, бичих чадварын бат бөх суурийг тавина

2 ДАХЬ ЖИЛ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛОХ

Хэлний ур чадварыг хөгжүүлэх, ахисан шатны материалыг танилцуулах замаар шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх

3 ДАХЬ ЖИЛ АКАДЕМИК БИЧВЭР

Академик бичвэрийн үндсэн зарчмуудыг сурч, Англи хэлний бүрэн хөтөлбөртэй их сургуулийн хөтөлбөрт бэлтгэх

IGS-ЫН 3 ЖИЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗУРАГЛАЛ

CAMBRIDGE INTERNATIONAL AS & A LEVEL ​

ХӨТӨЛБӨРҮҮД

Манай Cambridge International AS & A Level хөтөлбөр нь их сургуулиудад өндөр үнэлэгддэг гүнзгий мэдлэгийг олгож, ур чадварыг хөгжүүлдэг. Эдгээр нь аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, шүүмжлэлтэй дүгнэлт хийх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилготой.

А болон АS түвшний Биологи (9700)

Амьдралын суурь үндсийн талаар олж мэдэн, биохимийн гол цөм болсон сонирхолтой үйл явцтай танилцаж, ДНХ болон удамшлын нууцыг нээж, байгалийн шалгарлын хүчирхэг хүчийг ойлгож, хүрээлэн буй орчин дахь организмуудын нарийн төвөгтэй харилцааг судлаарай.

Гол агуулга: 

Амьдралыг үүсгэгч эсБиохимийн үйл явцДНХ, удамшлын молекулБайгалийн шалгаралХүрээлэн буй орчин дахь организмуудАжиглалт, туршилт

 

Сурагчид 3 бичгийн даалгавар, 1 дадлагын ур чадварын шалгалт, 1 төлөвлөлт, дүн шинжилгээ, үнэлгээний даалгавар (практик ур чадварт суурилсан бичгийн ажил) хийнэ.

А болон АS түвшний Хими (9701)

Атом болон хүчний ертөнцөөр аялж, туршилт, нотолгоог олж авч, химийн зан үйл, урвалын хэв маягийг танин мэдэж, химийн холбооны талаар сайтар ойлголттой болж, химийн урвалын амин чухал энергийн өөрчлөлтийн талаар олж мэдээрэй.

Гол агуулга: 

Атом ба хүчТуршилт ба нотолгооХимийн зан үйл ба урвалын загварХимийн холбооЭнергийн өөрчлөлт

 

Сурагчид 3 бичгийн даалгавар, 1 дадлагын ур чадварын шалгалт, 1 төлөвлөлт, дүн шинжилгээ, үнэлгээний даалгавар (практик ур чадварт суурилсан бичгийн ажил) хийнэ.

А болон АS түвшний Физик (9702)

Физик системийн загваруудыг ойлгож, таамаглалыг нотолгоонд суурилан туршиж, математикийг бүх нийтийн хэл гэж үзэн, асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглаж, матери, энерги, долгион, хүч, талбайн мөн чанарыг ойлгож, физик ертөнцийн гайхамшигтай танилцана.

Гол агуулга: 

Физик системийн загваруудТаамаглалыг нотолгоонд суурилан туршижМатематикийг бүх нийтийн хэл гэж үзэн, асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглахМатери, энерги, долгионХүч, талбай

 

Сурагчид 3 бичгийн даалгавар, 1 дадлагын ур чадварын шалгалт, 1 төлөвлөлт, дүн шинжилгээ, үнэлгээний даалгавар (практик ур чадварт суурилсан бичгийн ажил) хийнэ.

А болон АS түвшний Математик (9709)

Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлж, математик ашиглан санаа бодлоо илэрхийлэх янз бүрийн арга барилд суралцаж, математик загварыг бодит амьдралын нөхцөл байдалтай холбож сурна.

Гол агуулга: 

Асуудал шийдвэрлэхХарилцаа холбооМатематикийн загвар

 

Математикийн зургаан бүрэлдэхүүн хэсэг байдаг:

Цэвэр математик 1 (Бие даалт 1)
Цэвэр математик 2 (Бие даалт 2)
Цэвэр математик 3 (Бие даалт 3)
Механик (Бие даалт 4)
Магадлал & Статистик 1 (Бие даалт 5)
Магадлал & Статистик 2   (Бие даалт 6)

 

Сурагчид AS түвшний математикийн хоёр бүрэлдэхүүн хэсгийг сурна.
Сурагчид A түвшний математикийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг сурна.

А болон АS түвшний Гүнзгийрүүлсэн Математик (9231)

Ахисан түвшний асуудлыг шийдвэрлэх сорилтуудыг даван туулахын тулд хөрвөх боломжтой, иж бүрэн ур чадварыг эзэмшинэ. Математик харилцаагаа дээшлүүлж, математик загварчлалын ур чадвараа сайжруулахын тулд илүү гүнзгий түвшний анализ хийж сурна.

Гол агуулга: 

Асуудал шийдвэрлэхХарилцаа холбооМатематикийн загвар

 

Гүнзгийрүүлсэн математикийн тодорхой аргаар нэгтгэж боломжтой дөрвөн бүрэлдэхүүн байдаг:

  • Гүнзгийрүүлсэн Цэвэр Математик 1 (Бие даалт 1)
  • Гүнзгийрүүлсэн Цэвэр Математик 2 (Бие даалт 2)
  • Гүнзгийрүүлсэн Механик (Бие даалт 3)
  • Гүнзгийрүүлсэн Магадлал & Статистик (Бие даалт 4)

Сурагчид AS түвшний гүнзгийрүүлсэн математикийн хоёр бүрэлдэхүүн хэсгийг сурна.
Сурагчид A түвшний гүнзгийрүүлсэн математикийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг сурна.