MDS.png
Invictus-Logo

Манай гэдэг үг байх шаардлагагүй

Бид бүх хүүхдийн боловсролд эерэгээр нөлөөлөх зорилгоор STEMWerkz сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Өнөөгийн хэт өрсөлдөөнтэй эдийн засгийн үед багш, эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэх ажилд ихээр санаа зовниж буйг бид ойлгож байна. Хүүхдүүдээ ирээдүйдээ бэлтгэлтэй байгаасай гэсэндээ эцэг эхчүүд ингэж санаа зовниж явдаг болов уу. Бид ч мөн энэ зовнилыг хуваалцаж, гарал үүсэл, нийгэм-эдийн засгийн байдал, харьяалал харгалзахгүй бүх хүүхдийг сайн боловсролтой байлгахыг эрхэм зорилгоо болгосон билээ. Бид хүүхдүүдийг хүрээлэн буй гайхамшигт ертөнцөө илүү ихээр нээн танихад нь шаардагдах хэрэгсэл, сэтгэлгээ, ур чадвараар хангах хөтөч, даамал байхыг зорьдог. Тиймээс STEMWerkz хөтөлбөр бол суралцахыг хөгжилтэй, утга учиртай, сонирхолтой болгоход чиглэгдсэн дижитал интерактив сургалт хичээлийн холимог загвар юм. Сурагчийн оролцоог дэмжих чиглэлээр хичээл явуулдаг арга барил нь хүүхдүүдийг сониуч болгохын зэрэгцээ сурч мэдсэн байгалийн ухааны ойлголтуудыг судлах, боловсруулах, мэдлэгээ өргөжүүлэх, гүнзгийрүүлэхэд нь урамшуулан дэмждэг. Бид өөрсдийн хүчин чармайлтаар дэлхийн жишигт нийцсэн боловсролыг хүн бүрт хүртээмжтэй болгохыг эрмэлздэг. Учир нь бид маргаашийн удирдагчдыг одооноос бэлтгэх нь эх орондоо зориулан хийж буй энэрэнгүй үйлсийн нэг мөн гэдэгт бат итгэдэг.

Манай гэдэг үг байх шаардлагагүй

STEMWerkz-д бид хүүхэд бүрт сониучхан, аливааг олоод мэдчих юмсан гэсэн хүсэл байдаг гэдэгт итгэдэг. STEMWerkz-ийн Хөдөлмөрлөгч гэдэг үг шаардлаггүй өнцөг булан бүрт сурж боловсорч буй залуус зорьсон сургуульдаа тэнцэн суралцах боломжтой тийм л ертөнцийг мөрөөдөн төсөөлдөг. Сургалт, боловсролын ололт амжилт, шагналыг дотоодын болон олон улсын байгууллагууд ялгалгүй хүлээн зөвшөөрдөг хил хязгааргүй болох шинэ эрин биднийг хүлээж байна. Дэлхийн аль ч өнцөгт байгаа залуу суралцагч хөгжиж, өсөх явцдаа өөрийн замыг жинхэнэ утгаар нь тодорхойлох боломжтой байх ёстой. Энэ бол бидний STEMWerkz сургалтын хөтөлбөрийг санаачлан гаргаж ирэх болсон гол шалтгаан болно. Иймээс ч бид энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Бид хүүхдүүдийн төрөлхийн сониуч зан дээр тулгуурласан сэтгэл татам үйл явдлуудтай сонирхолтой хичээлүүдийг бий болгож, хичээлийг интерактив, хөгжилтэй, өвөрмөц болгохыг зорьдог. Энэ зорилгын хүрээнд эрдэмтэд, инженерүүд, судлаачдын ашигладаг мэдлэг, ур чадварыг дөрвөн STEMWerkz зончилсан хөтөлбөрийн түвшинд задлан нэвтрүүлсэн болно. Энэ сургалтын аргачлал нь залуу сурагчдад өөрсдийн авьяас чадвараа бүрэн илэрхийлэх боломжийг олгодог. Үүгээрээ ч бид залуу суралцагчиддаа STEM хөтөлбөрөөс ажил мэргэжлээ сонгох эсэхээс үл хамааран насан туршдаа бодитоор хэрэглэж чадах суурь үндсэн чадамжийг бий болгож, хэвшүүлэхийг зорьж байна.

Бидний Түүх

Өнөөг хүртэлх туулсан боловсролын энэ аян маань биднийг нэг талаар дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд руу нөгөө талаар Азийн алс хөдөөгийн сургуулиуд руу гээд аяны замд завгүй хөтөлж иржээ. Бид энэ аянаараа баян, ядуу гэлтгүй хүүхэд бүрт STEM сургалтын хөтөлбөрийг хүргэхийг хичээсээр ирсэн. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш манай STEM сургалтын хөтөлбөр дэлхий даяар нэгэнт 1 сая гаруй сурагчдад хүрч чаджээ.

Энэ хугацаандаа бид байгалийн ухаан, технологийн салбарын хамгийн дэвшилтэт мэдлэгийг 4 настай багачуудад хүртээмжтэй байх боломжийг гаргаж өгсөн. Бид сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдэд чадварлаг, өгөөжтэй мэдлэгийн санг ашиглахад нь тусалж, байнгын дэмжлэг үзүүлдэг нь дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг гардан хүртэх боломжийг олгож байна гэсэн үг юм. Бидэнд олон улсын олон сургууль, засгийн газар, бизнесүүдтэй хамтран ажиллах завшаан тохиосон. Түншлэл бүрээр дамжуулан бид олон улсын боловсрол, сурган заах үйл ажиллагааны нарийн ширийн зүйлсийн талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч, шингээж явдаг билээ. Дэлхийн жишигт нийцсэн дижитал боловсролын платформыг бий болгож, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд хүргэх нь бидний эрхэм зорилго, алсын хараа мөн болно. Та бүхэнд хүрч, та бүхний шаардлаганд нийцсэн үйлчилгээ санал болгох боломжтой болсон нь бидэнд бахархал, баяр баясгалан авчирдаг бөгөөд зорилгодоо хүрэх хүртлээ боловсролын шийдлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээ амлаж байна. Нэг удаад нэг хүүхэд гэсэн алхмаар бидэнд ертөнцийг өөрчлөх боломжийг олгосонд танд баярлалаа.

ABOUT STEMWERKZ

Welcome to our Global Agencies Hub, a dedicated space for our esteemed international partners. This section of our website serves as an informative resource, providing invaluable insights into our organization’s mission, vision, and commitment to revolutionizing education on a global scale. As you explore this page, discover the vital role our global agencies play in shaping the future of learning and fostering meaningful connections across borders. Join us in celebrating the collaborative spirit that drives our collective pursuit of educational excellence.

© Invictus Global SchoolHouse 2023